2016-11-14
эмийн талаар төрөөс баримтлах
Хоёр. Улсын их хурлын тогтоолын төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ  Тогтоолын төсөл нь 3 заалттай байна. Үүнд:      Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтаар батлахаар заасан.     Эмийнталаар төрөөс баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийнгазарт даалгахаар тусгасан.     Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд даалгахаар заасан болно.  Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.  Эмийн талаар төрөөс баримтлах  бодлогыг хэрэгжүүлснээр эм зүйн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчин боловсронгуй болох,  эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх, эмийн хангамж, хүртээмжид ахиц гарч,  эмийн чанар, аюулгүй байдлын дэглэм бэхжинэ.  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” шинэчлэн батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй. Бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө, хариуцах байгууллага, гарах үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцыг төлөвлөгөөтэйгээр хянаж үнэлнэ.  Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эмийн зохицуулалтыг нэгтгэх  шаардлагатай ба үүнд төсвийн зардлаас гадна зохицуулалтын үйл ажиллагаанаас олох орлого, донор байгууллагуудын хандив тусламж, эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Төрөөс нэгдсэн бодлого зохицуулалтыг оновчтой болгоход төсөвт ачаалал үүсэхгүй болно. Дагаж нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх зүйн актын талаар  Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа ба бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах, хүчингүй болгох хууль, эрх зүйн акт байхгүй боХоёр. Улсын их хурлын тогтоолын төслийн бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ  Тогтоолын төсөл нь 3 заалттай байна. Үүнд:      Эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтаар батлахаар заасан.     Эмийнталаар төрөөс баримтлах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах, төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийнгазарт даалгахаар тусгасан.     Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд даалгахаар заасан болно.  Гурав. Тогтоолын төсөл батлагдсаны дараа үүсч болох нийгэм, эдийн засаг, хууль, эрх зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал  Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд дэмжиж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон болно.  Эмийн талаар төрөөс баримтлах  бодлогыг хэрэгжүүлснээр эм зүйн тусламж, үйлчилгээний хууль эрх зүйн орчин боловсронгуй болох,  эмийн зохицуулалтын үйл ажиллагаа олон улсын жишигт нийцэх, эмийн хангамж, хүртээмжид ахиц гарч,  эмийн чанар, аюулгүй байдлын дэглэм бэхжинэ.  “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого” шинэчлэн батлагдсанаар нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар гарахгүй. Бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор үйл ажиллагааны төлөвлөгөө, хариуцах байгууллага, гарах үр дүн, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлж хэрэгжилтийн явцыг төлөвлөгөөтэйгээр хянаж үнэлнэ.  Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд нэн тэргүүнд эмийн зохицуулалтыг нэгтгэх  шаардлагатай ба үүнд төсвийн зардлаас гадна зохицуулалтын үйл ажиллагаанаас олох орлого, донор байгууллагуудын хандив тусламж, эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Төрөөс нэгдсэн бодлого зохицуулалтыг оновчтой болгоход төсөвт ачаалал үүсэхгүй болно. Дагаж нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх зүйн актын талаар  Эмийн талаар төрөөс баримтлах бодлого нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа ба бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдон цаашид шинээр боловсруулах, хүчингүй болгох хууль, эрх зүйн акт байхгүй болно.-нд үүрэг болгосугай.              4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.                           МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБ  МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ  2014 оны  10  сарын  09  өдөр                  Дугаар  57                     Төрийн ордон, Улаанбаатар хот      Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай              Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх     хэсгийг үндэслэн  Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:              1.“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралтаар баталсугай.              2.“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:  1/“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг үе шаттайгаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан батлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;                          2/“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.              3.“Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо /Д.Батцогт/-нд үүрэг болгосугай.              4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2002 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 68 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.                           МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              З.ЭНХБОЛД
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax